БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТСИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар тушаалаар байгуулагдан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус хэлтэс 2014 онд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаал, өгсөн үүрэг даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 403 тоот тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаа.
Тайлангийн зорилго:Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт /шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэж ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх/, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэх талаар тасаг, алба хаагчдын хийсэн ажлын үр дүнг дүгнэхэд оршино.
Тайлангийн бүтэц:
-Цагдаагийн ерөнхий газраас 2014 ондДэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар , тушаал шийдвэрийг биелүүлэх чиглэлээр хийсэн ажил
-Удирдлага зохион байгуулалтын талаар
-Үйл ажиллагааны явц үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж мэдээллийг тайлагнах чиглэлээр хийсэн ажил
- Шүүх, прокурорын мэдэгдэл, шаардлага, арга хэмжээ авахуулах албан бичгийн дагуу авсан арга хэмжээний үр дүн
-Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа байдал
-Санхүү, нийгмийн асуудлын талаар авсан арга хэмжээний үр дүн.
Нэг. Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар:
Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт, өгсөн үүрэг даалгавар, ажлын чиглэл бүрийг бие бүрэлдэхүүнд тухай бүрт нь танилцуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, үр дүнг тооцож ажиллаа.
Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэж ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас ирсэн төлөвлөгөөний
дагуу Хууль зүйн сайдын 2013 оны А/230, А/271, А/277, 2014 оны А/03, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 34,35 дугаар тушаалын биелэлтийг хангах хүрээнд хэлтсийн алба хаагчдад сургалтыг зохион явуулж, шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбогдуулан хэлтсийн дотоод журмыг хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тушаалаар баталж, 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Залуучуудын хөгжлийн Полиси төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн харилцаа” сэдэвт сургалт, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтуудад алба хаагчдыг бүрэн хамрууллаа.
2014 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст зохион байгуулагдсан “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн сургалтанд тус хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Номин-Эрдэнэ хамрагдсан.
Хууль сахиулахын их сургуулийн магистрын сургалтад 2, эчнээ хэлбэрийн сургалтад 4 алба хаагч суралцаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд зохион байгуулагдсан давтан болон мэргэшүүлэх сургалтад хуваарийн дагуу алба хаагчдыг хамруулсан.
Хоёр: Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар , тушаал
шийдвэрийг биелүүлэх чиглэлээр хийсэн ажил
Монгол улсын улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлаас гаргасан холбогдох шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, Улсын их хурлын тогтоолоор батлагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”, Засгийн газраас баталсан “Хүн худалдах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа.
“Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдах ялангуяа эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-үүдийн хүрээнд хэсгийн байцаагч нарын хороод дээр хийж байгаа ажлыг 3 удаа шалган , байцаагч нарт үр дүнг танилцуулан зааварчилгаа бичсэн.
Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай Монгол улсын Дээд шүүх, Хууль зүй Дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2011 оны 06 дугаар сарын 23-ны 17/111/118 захирамж, тушаалын биелэлтийг зохион байгуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд, дэд дарга нараас өгсөн үүрэг, тушаал, албан даалгаврын биелэлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатараас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нартай уулзах үед өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг нь хугацаанд нь гаргаж өгсөн.
Гурав: Удирдлага зохион байгуулалтын хүрээнд
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулж, удирдлага, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасагтай, офицер 66, ахлагч 52, Төрийн захиргааны энгийн 3, Төрийн үйлчилгээний энгийн 8 бүгд 129 орон тоотой байгуулагдсан. Тус хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 12, 20, 23, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтаршил, эрүү хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг тэнцвэртэй байлгах зорилгоор орон тоог нэмүүлэх саналаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр тушаалаар хэв журмын офицер 4, эргүүлийн цагдаа жолооч 4, бүгд 8, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаар тушаалаар жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний мөрдөн байцаагч 4, хэрэг бүртгэгч 2 бүгд 6 орон тоог нэмж нийт 143 орон тоотой ажиллахаас офицер 4, ахлагч 5, Төрийн захиргааны энгийн 1, Төрийн үйлчилгээний энгийн 7, бүгд 17 орон тоо дутуу, орон тооны нөхөн хангалт 88.1 хувьтай байна.
Цагдаагийн хэлтэс байгуулагдсанаас хойш хэлтсийн байр барих газрыг Баянзүрх дүүргийн засаг дарга, тамгын газрын дарга нарын хамт судлан тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургуулийн Соёлын төв, сургалт дадлагын зориулалтаар ашигладаг байрын газрыг сонгож газар дээрх объект, өмч, газрын асуудлыг шийдвэрлүүлэх, улмаар хэлтсийн конторын барилгын төсөв, хөрөнгийг 2015 оны улсын төсөвт суулгуулж батлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад санал, холбогдох материалыг хүргүүлснээр 2015 оны улсын төсөвт тус цагдаагийн хэлтсийн конторын барилгыг шинээр барихад 1.9 тэрбум төгрөгийг суулгаж шийдвэрлэх эхний арга хэмжээнүүд авагдаад байна.
Тус хэлтсийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг халуун мөрөөр шуурхай илрүүлэх, гэмт хэргийн дуудлага мэдээлэл, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, шуурхай очиж шийдвэрлэх, таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн ажил үйлчилгээ хэвийн явуулахад жижүүрийн шуурхай алба, Хонхор, Гачуурт, Амгалангийн цагдаагийн хэсгүүдэд нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа автомашин 171.0 сая, конторын барилын холболтын зураг 40 сая, Хонхор, Гачуурт, Амгалангийн цагдаагийн хэсгүүдэд кобан бариулах 154 сая, нийт 372.240.0 сая төгрөгийн төсөв хөрөнгийг 2015 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар санал, холбогдох тооцоог хүргүүлээд байна.
Цагдаагийн хэлтсийн дарга ажилд томилох 1, сахилгын шийтгэл ногдуулах 3, шагнах 1, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 36, нийт 40 тушаалаар үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Алба хаагчдаас албанаас чөлөөлөгдөх 2, ажил өөрчлөх, шилжих 37, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх 1, нийт 40 өргөдөл, хүсэлт ирүүлсэнээс 32 өргөдлийг журмын дагуу шийдвэрлэн хариу өгч, офицер бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан 8 алба хаагчийн хүсэлтийг 2015 оны 01 сарын 15-ны дотор хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
2014 оны 09 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 25-ны хооронд сахилгын зөрчил гаргасан 3 алба хаагчид албаны шалгалт явуулж дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулсан.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн цахим хуудсыг www.bayanzurkh-3.police.gov.mn нэртэйгээр 2014 оны 10 дугаар сараас эхлэн ажиллуулж байгаа бөгөөд уг цахим хуудсанд сар бүр санхүүгийн тайлан, хэлтсийн үйл ажиллагааны товч тайлан, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний
танилцуулгын талаар мэдээлэл байрлуулж байна. Цаашид Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 606 тоот захирамжийн дагуу мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр шинэ мэдээ, мэдээллийн цаг тухай бүр нь баяжуулан ажиллана.
Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн хэлтсээс холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа явц, үр дүнгийн талаар ТВ-8 телевиз, НТВ телевиз, МNB телевиз, “News.mn” сайт, “bayanzurkh.police.mn” сайт, “bzd.gov.mn” сайт зэргээр иргэд, олон нийтэд сурталчилж ажиллаа.
Дөрөв: Үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт шинжилгээ
хийх мэдээллийг тайлагнах чиглэлээр хийсэн ажил
Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чиглэлээр: Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас 2014 онд гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийн илрүүлэлтэнд ахиц гаргах, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх бодлогыг баримталж Цагдаагийн байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилт, шинэчлэлийн засгийн газраас явуулж буй бодлого, чиг үүргүүдийг ханган биелүүлэхийг удирдлага болгон ажиллаа.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиглэлээр: 2014 оны 09 сарын 22-ний өдөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхийн тулд дүүргийн нэгдүгээр прокурорын газартай хамтарсан зөвлөлгөөн хийж хугацаа хэтрэн шалгагдаж байгаа ээдрээ төвөгтэй хэргүүдийг шийдвэрлэх талаар график гарган ажилласан.
2014 оны 09-р сарын 15-наас 11 дүгээр сарын 30-ны байдлаар тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 946 гэмт бүртгэгдэж 573 хэргийн сэжигтэн яллагдагч тогтоож, 207 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 178 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлж, 7 хэргийг нэгтгэн, 14 хэргийг бусад газарт харъяаллын дагуу шилжүүлж, шинээр 144 хэргийг түдгэлзүүлж, мөрдсөн хэргийнхээ 44.9 хувийг шийдвэрлэсэн ба одоо ажиллагаанд 147 хэргийн үлдэгдэлтэй. Нийт үлдэгдэл хэргээс 8 хэрэг нь хуулийн хугацаа хэтрэн шалгагдаж байна. Мөн 7 хүн цагдан хоригдон шалгагдаж байгаагаас 2 сараас дээш хугацаагаар хоригдож байгаа хүн байхгүй байна.
Бүтцийн өөрчлөлтөөр дүүргийн прокуроруудыг оролцуулан ажлын хэсэг томилж тус дүүргийн нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.1-ээр түдгэлзүүлсэн 750 хэрэг, 205.1.2-оор түдгэлзүүлсэн 11, бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн 12, нийт 773 түдгэлзүүлсэн хэргийг нэг бүрчлэн тоолж хүлээн авч түдгэлзүүлсэн хэргээ шинээр бүртгэлжүүлэн карт хөтөлсөн. Энэ хугацаанд нийт 112 хэргийг сэргээн шалгаж, шинээр хэрэг түдгэлзүүлж, одоо 839 түдгэлзүүлсэн хэрэгтэй. Нийт түдгэлзүүлсэн хэргийг ангилвал: Онц хүнд гэмт хэрэг 7, хүнд гэмт хэрэг 80, хүндэвтэр гэмт хэрэг 702, хөнгөн гэмт хэрэг 50 байна.
Нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт оногдох эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийн ачааллыг авч үзвэл 1 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дунджаар 1 сард 20-30 гомдол мэдээлэл, 15-18 эрүүгийн хэрэг шалгасан байна.
Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр: 2014 оны 09-р сарын 15-ны өдрөөс хойш эрүүгийн төлөөлөгч нараас нийт 73 мэдээ мэдээллийг гүйцэтгэх ажлын санд оруулж шалгаснаас 56 мэдээ, мэдээллийг шийдвэрлэж одоо 17 мэдээ, мэдээллийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөрдөн байцаагчийн даалгавар 7 хүлээн авч хариу өгсөн. Төлөөлөгч нараас нийт 3 дугаартай хэргийг нөхөн илрүүлж 2 мэдээлэл, материалд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шилжүүлсэн.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн бүртгэлд бүртгэгдэж сураггүй алга болсон, оршин суух хаягнаас алга болсон гэж зарлагдсан 24 хүний талаар судалгаа гарган эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулж 16 хүнийг олж тогтоосон. Хэн болох нь тогтоогдоогүй 2 цогцосны хэн болохыг олж тогтоосон.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, гэм бурууг хөтөлбөргүй тогтоох, тэдэнд ял завшуулахгүй байх зарчмыг удирдлага болгон ажилласнаар дараах хэргүүдийг илрүүлж ажилласан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Алтанхуяг сураггүй алга болж улмаар 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бусдад алагдсан байдалтай олдсон хэргийг тус хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
Алба хаагчдаар гэмт хэргийн бүртгэлийн заавар “код 701-703”-ийг судлуулж, ASAP сангийн ашиглалтыг сайжруулах, мэдээллээ шуурхай ASAP санд бүртгэлд оруулж байгаа эсэхэд тасгийн дарга, ахлах байцаагч нар тогтмол хяналт тавьж сангийн бүрдүүлэлтэнд анхаарч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Хэлтсийн хэмжээнд гэмт хэрэгтэй тасгийн санаачилгаар түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлэх,шийдвэрлэх зорилгоор “Шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээг 10-р сарын 20-ны өдрөөс 12-р сарын 20-ны хооронд зохион явуулж үр дүнг тооцон ажилласан. Арга хэмжээний хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд түдгэлзүүлсэн 112 хэргийг сэргээж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 23 хэргийг нөхөн илрүүлж, ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 8 этгээдийг баривчлан эрэн сурвалжлалтыг зогсоон, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай, 61 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 4 хэргийг бусад хэрэгт нэгтгэж, 7 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн ба 2 хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж буцаан түдгэлзүүлсэн. Одоо 18 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.
Харьцуулах шинжилгээнд тэнцсэн 140 эрүүгийн хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрийн кодыг дахин харьцуулах шинжилгээнд хүргүүлснээр 5 хэргийн гарын мөр папилон санд бүртгэлтэй болох нь тогтоогдсон.
Эрүүгийн дугаартай 9 хэрэгт эд мөрийн баримтын тулгалтын ажлыг хийж гүйцэтгэв.
Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газраас зохион явуулсан “Нярай”, ”Холболт”, ”Хяналт шийдвэрлэлт”, ”Галт зэвсэг”, ”Ломбард”зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд өөрийн алба хаагчидыг татан оролцуулж дүн мэдээ танилцуулгыг тухай бүрт нь холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
-Иргэдээс ирүүлж байгаа хулгайлах гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон хороо хариуцсан эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын хандах хандлагыг эрс өөрчилж, ялангуяа амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэрэгт хийгдвэл зохих хойшлуулшгүй ажиллагааг бүрэн дүүрэн явуулахад удирдлагын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээг зөв оновчтой авч багаар ажиллуулах эрмэлзлэлийг бүрдүүлсэн.
- Урд өмнө ял шийтгэгдэж байсан болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдэд тавих хяналтыг чангатгаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, бүлэг бөөгнөрөлийг олж илрүүлэн бүртгэл судалгаандаа авч гүйцэтгэх ажлын ажил арга хэмжээг идэвхижүүлэн ажиллаж байна.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь дан ганц Цагдаагийн байгууллагын үүрэг биш гэдгийг иргэд олон нийтэд сурталчлан таниулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад өмчдөө эзэн байх хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Дүүргийн нутаг дэвсгэрт бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг гудамж талбай, олон нийтийн газар болон худалдаа үйлчилгээний төвүүдийг камерын хяналтанд хамруулах талаар дүүргийн тамгын газарт хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байна.
-Хэргийн газрын үзлэгийг чанаржуулж ялангуяа бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт хийгдэж байгаа байцаан шийтгэх ажиллагааны явц байдлыг хариуцсан дарга, ажилтнууд тогтмол хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна.
Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр:
1. Алба хаагчийн мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, ажилласан жил болон ахуй амьдралтай биечлэн танилцаж тэдний ажиллах нөхцөл байдал, нийгмийн баталгааг шийдвэрлэхэд анхаарах асуудал, цаашид хамтран ажиллах чиглэл зорилгоо тодорхойлж ажиллаж байна.
2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын гар дээр шалгагдаж байгаа өргөдөл, гомдол, эрүүгийн хэргийн судалгааг шинэчлэн гаргаж ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ажиллах зорилгоор “Алба хаагчдын ажлын үзүүлэлт” гэсэн хүснэгтийг бий болгож ахлах мөрдөн байцаагч, орлогч нар хариуцан өдөр тутам шийдвэрлэлтийн талаар хөдөлгөөнийг өдөр тутмаар хийж, өглөөний рапортонд дэлгэцээр танилцуулан ажиллаж байгаа ба одоогийн байдлаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын ажлын ачаалал тэнцвэржиж, өргөдөл, гомдол болон эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэнд ахиц гарч, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.
3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тус бүрийг хороо хариуцуулан хувиарлаж эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нартай багийн системд оруулан тухайн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
4. Алба хаагчидын дунд албаны сургалтыг тодорхой графикын дагуу зохион явуулж,алба хаагчидын бие бялдарыг хөгжүүлэх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 87-р сургуулийн захиргаатай гэрээ хийж долоо хоног бүрийн 5 дахь өдөр спорт зааланд орж,14 хоног тутамд Богд хаан ууланд явган аялал хийж байна.
Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр:Нийтийн хэв журам хамгаалах тасгаас 2014 онд Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, бусад хууль тогтоомж, Засгийн газраас баталсан тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрүүд, ХЗ-н сайд болон ЦЕГ-ын даргын өгсөн үүрэг, ЦЕГ-ын 2014 онд дэвшүүлсэн зорилт, Нийслэл дүүргийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллалаа.
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сарын ажлыг алба хаагч нэг бүрээр дүгнэж, үр дүнгийн гэрээний биелэлтээр 5 алба хаагчийн цалинг нэмж, 1 алба хаагчийн цалинг хасаж тооцож ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын алба хаагчидтай хамтран хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох “1 сарын аян”, “Иргэдийн аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хэлтсийн даргын тушаал гарган эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн газруудын судалгааг хороо хариуцсан хэсгийн байцаагч, мэдээлэл судалгааны ахлах байцаагч нараар гаргуулан эргүүлийн байршлыг оновчтой гарган, явган эргүүлийг зохион байгуулж, давхардсан тоогоор 174 чиглэлд 354 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж дүнг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газарт хүргүүлсэн.
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдаас 2014 онд бусад албадтай хамтран нөхөн болон ажиллагаанд байгаа 24, үйлдэл дээр нь болон халуун мөрөөр нь 33 хэргийг илрүүлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргосон болон сураггүй алга болсон гэж бүртгүүлсэн 4, шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа 3 хариуцагчийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоох арга хэмжээ авч ажилласан.
Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр 1642 эрх зүйн зөрчил илрүүлж шийдвэрлэсэнээс торгуулийн шийтгэвэрээр 112 иргэн, аж ахуй нэгжийг 3.495.000 төгрөгөөр, торгуулийн тасалбараар 1530 иргэнийг 6.076.000 төгрөгөөр, нийт 1642 иргэн аж ахуйн нэгжийг 9.571.000 төгрөгөөр тус тус торгож, гудамж талбай, олон нийтийн газар танхайрсан, гэр орондоо болон бусад газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан 19 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулж, 7 хүнийг архины албадан эмчилгээнд явуулсан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 325 аж ахуйн нэгж, 320 айл өрхөд зөвлөгөөг хүргүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх талаар 211 албан мэдэгдэл өгч 178 хариу авч, бүх нийтийн эргүүлд 8 байгууллагын 40 хүнийг хамруулан ажилласан.
Нэгдсэн арга хэмжээ 5 удаа, хэсэгчилсэн арга хэмжээ 31 удаа хэсгийн байцаагч нарын хүчээр зохион байгуулж, 19 арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.
Хариуцсан нутаг дэвсгэрт уулзалт өдөрлөгийн 6 удаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгааг 19 удаа хийж, зурагт хуудас 362 ширхэг, санамж зөвлөгөө 210 ширхэг, сэрэмжлүүлэг 120 ширхэг тарааж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй нийт 158 ялтанд хяналт тавьж ажилласанаас 4 хүний материалд хяналтын хувийн хэрэг шинээр нээж, хугацаа дууссан 18 материалыг хааж шүүхэд мэдэгдсэн. Хорихоос суллагдсан 8 хүнийг бүртгэл судалгаанд авч хяналт тавьж ажиллаж байна.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэсгийн байцаагч нарыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллалаа.
2014 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ 3, хэсэгчилсэн арга хэмжээ 8 удаа зохион байгуулж, 5 арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран зохион байгуулсан.
Хяналт шалгалтын чиглэлээр архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг таслан зогсоох, аж ахуй нэгж байгууллагуудын цагийн хуваарьт хяналт тавих зорилгоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг байгууллагуудыг давхардсан тоогоор 337 удаа шалгаж, зөрчил гаргасан 4 аж ахуйн нэгжийг 850.000 төгрөгөөр торгож, албан мэдэгдэл 45-ыг өгч 34-д нь хариу авч, ухуулга сурталчилгаа 19 удаа зохион байгуулж 153 хүнийг хамруулан, санамж зөвлөгөө 35, сэрэмжлүүлэг 40 тарааж ажилласан.
Тус хэлтсийн эргүүл нь Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 12, 20, 23, 28 дугаар хороодод 4 чиглэлд хэв журмын 16 ажилтан, хэв журмын цагдаа 16, нийт 32 алба хаагч машинт эргүүлд үүрэг гүйцэтгэж, явган эргүүлд давхардсан тоогоор 121 чиглэлд 145 алба хаагч, 48 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаа. Энэ хугацаанд 2 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж 5гэмт хэргийг зөрчлийн шатанд нь таслан зогсоож, хэргийн газрын хамгаалалт 55 удаа хийж, мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 118, Гачуурт 10-аас 2734, иргэдээс97 мэдээ мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн. Биеэ авч явах чадваргүй 237 хүнийг саатуулах байранд хүргэж, ар гэр, асран хамгаалагчид нь 98 хүнийг хүлээлгэн өгсөн байна.
Захиргааны зөрчил гаргасан 711 хүнийг 2.539.000 төгрөгөөр торгон арга хэмжээ авч тээврийн хэрэгсэл 126, аж ахуй нэгж 84, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар ресторан 68, хүнсний дэлгүүр 60, зочид буудал 26 шалгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийж ажилласан.
Тав: Шүүх, прокурорын мэдэгдэл, шаардлага,
арга хэмжээ авахуулах албан бичгийн дагуу авсан
арга хэмжээний үр дүн
Хэлтсийн хэмжээнд 2014 оны 9 сарын 15-наас хойш прокуророос шаардлага аваагүй, мөрдөн байцаах ажиллагааны явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авахуулах тоот 1 ирснийг албаны шалгалт явуулж буруутай алба хаагчид сахилгын арга хэмжээ авсан байна.
Албан бичигт заагдсан зөрчил бүрийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан, зөрчил заагдсан албан хаагчтай уулзалт ярилцлага зохион
байгуулж гаргасан алдааг дахин давтан гаргуулахгүй байх талаар баталгаа авсан. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын гаргаж буй нийтлэг алдаа дутагдлын талаар дотооддоо 1 удаа сургагч багш, цагдаагийн ахмад Б.Энхбаатар сургалт, дадлага зохион байгуулан явуулсан.
Прокурорын байгууллагатай хамтран улиралд 1 удаа хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөр захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх болон байцаан шийтгэх ажиллагаанд гарч байгаа нийтлэг алдаа дутагдлыг хэлэлцэж шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зургаа: Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас
ирүүлсэн гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол, мэдээлэл,
санал хүсэлтийг шийдвэрлэж буй байдал
2014 оны 09-р сарын 15-наас 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3577 өргөдөл гомдол хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 763 өргөдөл, гомдлыг хүлээн авч 269 өргөдөл гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 494 өргөдөл, гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
- Дээрх 3577 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасаны 763 буюу 21,3 хувийг гэмт хэргийн шинжтэй, 95 буюу 2,6 хувийг захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, 2719 буюу 76,01 хувь нь бусад дуудлага, мэдээлэл эзэлж, үлдэгдэл 118 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-269 буюу 35,2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 494 буюу 64,7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээстатгалзах саналтайгаар прокурорт хүргүүлсэн. 5 хоногт 320 буюу 41,9 хувийг 6-19 хоногт 433 буюу 56,7 хувийг шийдвэрлэсэн. 77 буюу 75,8 хувийг шийтгэврээр торгох, 5 буюу 3,4 хувийг баривчлах шийтгэл ногдуулсан байна.
Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 573 хэрэг бүртгэгдсэн, Үүнээс 207 хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоосон.
-Одоо бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд ньтогтоогдоогүй 366 хэрэг байгаагаас бусдын бие махбодид гэмтэл учруулах 23, хүчиндэх 1, бусдын өмчийг хулгайлах хэрэг 288, үүнээс мал хулгайлах хэрэг 26, булаах 6, дээрэмдэх 12, залилан 5, танхайрах 18, бусад хэрэг 13 эзэнгүй байна.
-Гудамж талбайд 227 хэрэг бүртгэгдэж 1 нэгжээр буюу 0,4 хувиар өссөн байна.
- Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 176 бүртгэгдэж 68 нэгжээр буюу 27,8 хувиар буурсан,
- Хүүхэд оролцсон хэрэг 19 бүртгэгдэж 13 нэгжээр буюу 40,6 хувиар буурсан байна.
-Гэмт хэргийн улмаас 935 иргэн хохирсоноос 47 хүн нас барж, 390 хүн гэмтсэн байна. 1953,4 сая төгрөгийн хохирол учирснаас 900,2 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 152,2 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэлт 46,1 хувьтай байна.
-1529 захиргааны зөрчилбүртгэгдсэнээс19 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан, 1412 зөрчлийг торгуулийн хуудсаар 5970,0 мянган төгрөгөөр,
117 зөрчлийг шийтгэврээр 2580,0 мянган төгрөгөөр торгосон.
Долоо: Санхүү, нийгмийн асуудлын талаар авсан
арга хэмжээний үр дүн
Тус хэлтэст 2014 оны 4 дүгээр улиралд 349,931.400 төгрөгийн төсөв батлагдсан. Үүнд төсвийн гүйцэтгэлээр зардал тус бүрээр нь ангилвал цалин хөлс 322,928,600 төгрөг, ашиглалтын зардал 5,790,000 төгрөг, тээвэр шатахууны 10,702.00 төгрөг, хоол 2,606.00 төгрөг, холбооны суваг ашигласны түрээс 450.000 төгрөгийн зарцуулалт хийгдсэн.
Хэлтсийн үйл ажиллагааг шуурхай хэвийн явуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлгийн байрыг тус дүүргийн засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгснийг 9.7 сая төгрөгийн урсгал засвар хийсэн. Цагдаагийн ерөнхий газраас 6 компьютер, 1 принтерийн үнэ болох 7.8 сая төгрөг, Улаанбаатар хотын цагдаагийн газраас засвар хийж буй 2 байрны сантехникийн засварт 9.5 сая төгрөг, алба хаагчдын ширээ сандал, сейф авахад зориулж 10 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Барилга сантехникийн засвар эд зүйл, техник хэрэгсэл худалдан авахад нийт 40 сая төгрөгийг шийдвэрлүүлэн зарцуулаад байна.
Цагдаагийн ерөнхий газрын холбооны хэлтсээс суурийн станц-1, рапортын станц-1, машины станц-1, гар станц-10, дахин дамжуулах станц-1, сүлжээний кабель -3 хайрцаг, сүлжээний зогсуур 1 ширхэгийг шийдвэрлэн холболт хийлгэлээ.
2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг сар бүрээр гарган, зардлын зүйл тус бүрийн дэлгэрэнгүй байдлаар гарган мэдээллийн сайтад байрлуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газраас ирүүлсэн батлагдсан төсвийн дагуу тайлан мэдээгээ үнэн зөв, ил тод гарган хүргүүлж байна, вэб сайтаар олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг ханган ажиллаж байна.
Батлагдсан төсөвт тусгагдсан шуудан холбоо, урсгал засвар, 1 удаагийн тэтгэмж, төлбөр хураамжийн зардлуудын санхүүжилтийн эрх нь нээгдээгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч аж ахуйн нэгж байгууллагуудтай өр авлага үүсэх шалтгаан бий болж байна.
Тус хэлтсийн 2015 оны төсвийн төслийг боловсруулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтэст хүргүүллээ.
Цагдаагийн хэлтсийн “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийг 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн 37 тоот тушаалаар батлан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг нүд үзэн чанартай явуулж, тооцоо бодолт хийн баталгаажуулан Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
Тус хэлтэс нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш алба хаагчдын амьдралын түвшингийн судалгааг гарган, нэн ядуу, өрх толгойлсон, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой алба хаагчдын судалгааг гарган өрх толгойлсон түрээсийн байранд амьдардаг захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ж.Цогбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Энхсайхан, Н.Болотбек нарт тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрт заасан үндэслэл журмын дагуу ажил зохион байгуулж байна.
Дээрх судалгаанд хамрагдсан алба хаагчдад нийгмийн үйлчилгээг үзүүлдэг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган тэдгээр байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой орон гэргүй алба хаагчдад гэр олгуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай 10-аас дээш жил ажилласан алба хаагчдын дундаас өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, өмчлөл, эзэмшлийн газар байхгүй алба хаагчдын судалгааг гаргаж, дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан тодорхой квотод хамруулж газар олгуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна, 1 албан хаагч “100000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдан, хөнгөлттэй зээл авч, хугацаанд нь төлж байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Ахмадын хорооноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус хэлтэст Ахмадын зөвлөл байгуулан даргаар нь бэлтгэл дэд хурандаа Г.Тэгшээг томилж, хэлтсийн харъяанд 39 ахмад настныг шилжүүлэн бүртгэлд авч ажиллаж байна.
ДАРГА,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.ГАНБОЛД
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар тушаалаар байгуулагдан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус хэлтэс 2014 онд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаал, өгсөн үүрэг даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 403 тоот тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаа.
Тайлангийн зорилго:Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт /шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэж ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх/, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэх талаар тасаг, алба хаагчдын хийсэн ажлын үр дүнг дүгнэхэд оршино.
Тайлангийн бүтэц:
-Цагдаагийн ерөнхий газраас 2014 ондДэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар , тушаал шийдвэрийг биелүүлэх чиглэлээр хийсэн ажил
-Удирдлага зохион байгуулалтын талаар
-Үйл ажиллагааны явц үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж мэдээллийг тайлагнах чиглэлээр хийсэн ажил
- Шүүх, прокурорын&l