Сэтгэл зүйн сургалт зохион байгуулав
Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Д.Эрдэнэчимэг, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Сувданчимэг, Б.Дашдаваа нар 2015 онын 08 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд тус цагдаагийн хэлтэст ажиллав.
Сэтгэл зүйчдийн багийнхан алба хаагчидтай уулзалт ярилцлага хийж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ажлын болон хувийн амьдралд хандах хандлагыг дээшлүүлэх, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр 5 алба хаагчий ар гэрт очиж, гэр бүлийнхэнтэй нь уулзан “Халамжит хань” өргөмжлөл дурсгалын зүйл гардуулах, хэлтсийн бие бүрэлдэхүүнд “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр мэдээлэл хийж, алжаал тайлах сэтгэл засал, стресс бууруулах сургалт зохион байгуулав.